Баатархүүгийн Батсэлэнгэ

Published by admin on

Баатархүүгийн Батсэлэнгэ

Партнер, өмгөөлөгч

    Тэрээр 2008 онд МУИС-ын Хууль зүйн сургуульд бакалавар, 2016 онд МУИС-ын Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны магистрын зэрэг хамгаалсан.

    Монгол Улсын томоохон арилжааны банкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар УИХ-ын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд хуулийн салбарт 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Тэрээр ашигт малтмал, дэд бүтэц, үнэт цаас, хөрөнгө оруулалтын чиглэлээр компаниудад зөвлөгөө өгөх, гэрээ хэлэлцээр хийх, эрх зүйн маргаануудад үйлчлүүлэгчийг төлөөлөн ажиллаж ирсэн ба хэлэлцээр хийх ур чадвар сайтай.

 Одоо МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын гишүүн, арбитрч, Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч юм.


0 Comments

Хариулт үлдээнэ үү

Avatar placeholder

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн