Нарбанзарын Мөнхтуяа
Published by admin on
Нарбанзарын Мөнхтуяа
Хуульч, өмгөөлөгч
Н.Мөнхтуяа нь Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн, өмгөөлөгч бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2016 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн зөвлөх үйлчилгээний компаниас ажлын гараагаа эхэлж, улмаар өмгөөллийн нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд зэрэг байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр барилга, зам тээвэр, үнэт цаас, хөрөнгө оруулалт, компанийн засаглал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хууль зүйн дүгнэлт боловсруулах, судалгаа хийх, бүх төрлийн гэрээ хэлцэл боловсруулах, хянах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол улсын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгч ажилладаг.