МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН АРБИТРЫН АРБИТРЧ НАРТ “FIDIC – ЖИШИГ ГЭРЭЭ” СУРГАЛТ

Published by admin on

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч нарт "FIDIC - жишиг гэрээ" сэдвээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХН-ийн хамт олон Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч нарт “FIDIC-Жишиг гэрээ” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Монголын Олон Улсын Арбитрын ажлын албатай хамтран зохион байгуулан ажиллаа.

ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан стандарт гэрээнүүд нь томоохон хэмжээний бүтээн байгуулалтуудад ашиглагддаг бөгөөд барилгын салбарт өргөнөөр хэрэглэгддэг. Уг холбооноос гаргадаг стандарт гэрээнүүдийн нэг болох Түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээ буюу “Мөнгөлөг ном”-ыг практикт буюу дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд хэрэглэхдээ анхаарах шаардлагатай асуудлуудыг энэхүү сургалтаар хөндсөн билээ.

Уг сургалтыг 2 хэсэгт буюу үдээс өмнөх /11:00-13:30/, үдээс хойшхи хэсэг /14:30-16:30/ хэсэгт үргэлжилж арбитрч нартай мэдээлэл, туршлага солилцсон үр дүн бүхий сургалт болсон.

Уг сургалтын үдээс өмнөх эхний хэсгээр: 

  • ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо, уг холбооноос гаргасан стандарт гэрээнүүд болон тэдгээрийн хоорондын ялгаа

  • Уг стандарт гэрээнүүдийн бүтэц, тус гэрээнүүдийг хэрэглэхдээ тусгай нөхцлийг хэрхэн бэлтгэх талаарх зөвлөмж

  • Түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээний талаарх ерөнхий ойлголт болон уг гэрээний талуудын эдлэх эрх болон хүлээх үүрэг, төслийн эрсдэл гэх сэдвээр явагдсан.  

Үдээс хойшхи хоёрдугаар хэсгээр: 

  • EPC гэрээний төлбөр, төлбөрийн нөхцөл, гэрээний үнэ нэмэгдэх шалтгаан болон тус гэрээнд хэрэглэгдэх баталгаануудын талаарх зохицуулалт

  • Зураг төсөл, гэрээнд заасан туршилтыг явуулах, Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэрхэн хүлээн авах

Маргаан шийдвэрлэлт, EPC гэрээ болон дотоодын хууль тогтоомжийн уялдаа гэх сэдвүүдийн хүрээнд  арбитрч нарт мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгсөн.


0 Comments

Хариулт үлдээнэ үү

Avatar placeholder

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн