НЗДТГ-ЫН АЖИЛЧДАД ФИДИК-ИЙН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Published by admin on

НЗДТГ-ЫН АЖИЛЧДАД ФИДИК-ИЙН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХН нь Монголын Автозамчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хүрээнд явуулж буй үйл ажиллагааны эхлэл болгон Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын хууль эрх зүй, төсөл, худалдан авалтын ажилтнуудад “ФИДИК /Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо/-ийн жишиг гэрээ, түүний онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХН-ийн гүйцэтгэх захирал Л.Отгонбаяр, партнер Б.Батсэлэнгэ, хуульч Н.Мөнхтуяа, Э.Цэлмэг, эрх зүйч Н.Одгэрэл, Э.Төгстөгөлдөр, Ж.Цолмон, Л.Энхжин нар зохион байгуулсан бөгөөд доорх агуулгыг хамарсан билээ.

  • ФИДИК-ээс гаргасан жишиг гэрээний тухай ойлголт
  • Red book болон Silver book-ийн ялгамжтай байдал
  • EPC гэрээний тухай ойлголт, талуудын эрх, үүрэг
  • EPC гэрээний эрсдэл
  • ФИДИК-ийн жишиг гэрээнд заасан хугацаа
  • Төлбөр болон баталгааны талаарх ойлголт
  • Зураг төсөл, туршилт, ажил хүлээн авах
  • Маргаан шийдвэрлэлт